ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

2019/08/22 114 0
       Миний бие болоод манай гэр бүлийнхэн аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, түүний нэр алдрыг үргэлж нутаг орныхны дунд байгаасай хэмээн хүсэж ОДОНЧИМЭД САНГ нээн үйл ажиллагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний хийж хэрэгжүүлж буй ажлуудаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд тусгай дунд мэргэжлээр суралцаж төгсөх сурагчдыг Манай сангаар дамжуулан Дорноговь, Говьсүмбэр аймгийн зорилтот бүлгийн сурагчдад зориулан тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан сургахаар болж буйг дуулгахад таатай байна. 

       Тиймээс Найз нөхөд, нутгийн ахан дүүс та бүхнийг уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах ёстой, эсвэл дэмжиж туслая гэж боддог нутгийн 12-р анги төгсөгч хүүхдүүдийн материалыг доорх зурагт хуудсанд дурдсан odonchimedsan@gmail.com хаягаар 25-г дуустал илгээнэ үү хэмээн урьж байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 91118282 дугаарын утсаар лавлана уу.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen