Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг цуцлах асуудал байхгүй

2019/05/14 56 0

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг гарсан. Тус шалгалттай холбоотой гэрээний асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Энэ асуудалд УУХҮ-ийн Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шаардлагатай бол гэрээг засварлана. Харин цуцлах асуудал байхгүй. Энэ гэрээг цуцлах нь дотоодын эдийн засгийг хөмрөх хийгээд гаднын хөрөнгө оруулагчдыг хөөх эрсдэлтэй. Өнөөдөр Оюутолгойд байнгын 17 мянган хүн ажиллаж байна. Шууд болон шууд бус 45 мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.Мөн 700 гаруй аж ахуйн нэгж энэ төсөл дээр байдаг. Тэгэхээр гэрээг цуцлах гэдэг юм ярихгүй баймаар байна. Харин энэ төсөлд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Далд уурхайн ажлыг эхлүүлэх ёстой. Оюутолгойн гэрээгээр дамжуулж ажлын байраа хамгаалахын сацуу олон улсын түвшинд улсын нэрийг хамгаалах хэрэгтэй. Ийм байр суурь илэрхийллээ гээд өмнөх Засгийн газрын хийсэн гэрээг зөвтгөж байгаа юм биш” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen