Хаан туульс буюу боржигины шүлгэн шастир

2018/11/03 317 0


Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Р.Батжаргалтай шинэ зохиолынх нь талаар ярилцлаа. Тэрээр утга зохиолд есөн мөртэй шүлгийг оруулж ирсэн найрагч юм.

Сур: Сайн байна уу? та уншигчдын гар дээр хараахан хүрээгүй ч гэсэн шинэ зохиолынхоо талаар манай уншигчдад ярьж өгнө үү?
Баярлалаа. Би утга зохиолын салбарт энэ жил шүлэг бичихгүй гэж хэлсэн. Учир нь арай томхон юм оролдъё гэж бодоод. Гэвч эхний 4 сард 1000 гаруй шүлэг бичлээ. Энэ ямар учиртай вэ гэвэл би монгол хэл, уран зохиолын багш, тэтгэвэрт гартлаа хүүхдүүдэд Монголын нууц товчоо , Хөх судар зэрэг түүхэн эх зохиолуудыг ярьдаг байлаа.
Манай эндээс Монголын нууц товчоог цээжилсэн хүн ч байдаг. Гэвч Хөх сударт юу гардгийг мэддэг хүн байдаггүй. Яагаад ийм байдаг билээ гэж бодоод би Хөх судраас эхэлж уншлаа.
Хөх сударт Чингисийг Тайцуу гэж нэлээд урд талаа бариад биччихсэн юм билээ. Ингээд сонирхол төрөөд цааш нь судлахад Цанжид гуайн эрхлэн хэвлүүлсэн Монголын түүхийн 30 гаруй боть, сүүлийн үеийн хэдэн түүхээс бусад нь Монголын нууц товчооноос эхтэй байсан. Тэнд гарч байгаа Чингисийн түүхийг өөр өөрийнхөө бодол санааг оруулан бичсэн байдаг юм байна.
Би өөрөө энэ сэдвийг авч хуулан бичиг болдог ч байсан тэр эхийг нь авдаг ч байсан тэр энэ түүхийн сурвалжийг оруулан шүлгээр шүлэглэсэн биш дан шүлгээр Хаан туйлс гэдэг 4 дэвтэр Боржигоны шүлгэн шастир бичсэн.

Сур: Зохиол хэвлэгдэхэд бэлэн болж байгаа гэж сонссон энэ талаар яривал?
Үүнийгээ би МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулан хэвлүүлэх санаатай байгаа .Өөрөө ном болгосон. Үүнд 4 боть багтсан. Эхлээд 1 боть хийе гэж бодсон. Эдгээр зохиолыг уншаад үзэхээр 12 настай Желебуха Есүхэйд хор барьж егүүтгэж байсан бол дараа нь Чингис байлдаж очиход цэргийн жанжин Желебуха өөрөө хор ууж үхсэн. Энэ 2 хорын хооронд хийе гэж бодсон.
Хаан туйлсын тэргүүн дэвтэр нь “Өөдөө хаясан чулуу”. Эхлэл дээр өвгөдийн намтар бий. Намтраас би та нарт цааш нь өгүүлэх ёстой юм байна. Есүхэй дээжиснээс очоод буцаж явахдаа хор ууж гэртээ ирээд хүүгээ авчир гэдэг. Нас барсных нь дараа Тайчууд орхиод нүүдэг. Нүүлгэж байгаа гол хүмүүс нь Тоодонгэрти, Таргади 2. Түүний дараа Бэгтэрийг харвасан.
Би үүн дээр юуг оруулсан гэхээр Бэгтэр бол тайчуудын тагнуул байсан гэсэн санааг оруулж өгсөн. Энэ сурвалж бичгүүд дээр байхгүй хэд хэдэн санааг оруулж өгсөн. Бэгтэр бол тайчуудын тагнуул байсан тагнуулаа егүүтгүүлчихсэн учраас Тэмүжинг баривчилсан гэж оруулсан.
9 бүлэг хийгээд хамгийн сүүлд Татарын Желебуха хор ууж байгаагаар дуусгаад Есү, Есүгэн 2 хатныг аван Хэрлэнгийн хөдөө аралд ирснээр төгсгөл нь болдог. Хөдөө арал дээр манай нийслэл байгуулж болох юм байна гэж бодож байгаагаар дуусгаж байгаа. Энд нэг юм үлдэж байгаа. Чингис хаан Татарыг эзэлчихээд юу гэж бодсон бэ гэвэл Зүрчидийн Алтан улс руу хэзээ нэгэн цагт довтолно гэж. Энэ ямар учиртай гэвэл түүхэнд хий зай оруулсан 10 жил байдаг. Чингисийн хаа байсан нь мэдэгдэхгүй. Тэр хооронд Зүрчидийн Алтан улсад бичиг түүхээ хөтлөн ажиллаж байсан гэсэг санааг оруулж өгсөн. Үүнийг биччихээд би зохиол биччихлээ гэж бодоод сууж байсан чинь цааш үргэлжлүүлж бичих болсон. Нэгэнтээ л тэр Зүрчидийн Алтан улс руу очиж дайтах цаг хугацааг хүлээж байсан учраас цаашаа “Өндөр заяа” гэж удаах ботио нэрлэсэн.
”Өндөр заяа”-д Боржигодын тухай, Боржигон үндэстний тухай, Найманыг эзэлсэн Сэнгүн, Тойрол хаан, түүхэн явдлуудын тухай гардаг. Жамух Найманыг цуг эзэлж, Бөртэг нь авчирч өгсөн, дараа нь өөрөө салсан, далан баячуудын тулаан гэх мэт. Энд нэг онцгойлж орсон зүйл гэвэл Өүлэн эх зүүдэлж байсан чинь Хасарыг Тэмүжин байцааж байхад ирж сулласан тэр хэсгийг оруулсан. Дараагийн удаа Сүн улсын наадах Алтан улсыг эзлэх. Тэндээс бодсон зүйл гэвэл далайн хөвөөн дээр очиж бид дэлхийг байлдан дагууллаа. Үүнээс цааш газар үгүй гэж бодож байсан хүн чинь өглөө бүр Тангад улс бий гэдгийг сануулж байгаарай гэсэн байдаг. Энэ нь би цааш явна гэсэн утгатай байсан учир “Хаан домог” нэртэй 3-р дэвтрээ бичсэн.
Үүнд түүхийн багш сүржигнүүр Дэмбээ, Чунт багш нарын ярьж байсан тэр түүхийн идэвхтэй, ээдрээтэй явдлууд санаанд багтлаа гэж би оршлыг нь хийгээд ууланд очоод мод огтолж байхад түрүүчийн үхэр тэрэг хэлхэнцэг хоёрын зуур ирж байхад сүүлчийн хүн хөдлөөгүй байсан. Тийм олон хүн ажиллаж байсан. Зүрчидийн Алтан улсаас авчирсан 10 түмэн боолоор аварга нийслэлийг барьж байгаагаар эхний бүлэг эхэлдэг.
Цааш Тангадыг эзлэх гээд явахад Есүй хатны хэлсэн үг байдаг. Чи үргэлж дайтаж байна. Нас чинь өндөр боллоо. Хаан ширээг хэн залгамжлах юм бэ?. Бага зэргийн зөрчил гарч ширээгээ хүүдээ залгамжлах болж, Тангадыг эзлэн, Лүүхэн шанд очин нас барсан. Оршуулгыг өргөн хийсэн. Оршуулганд 80 хасаг тэрэг, заадалгүй 80 зандан авс хийн, Чингисийн шарилыг хийж, 80 тэрэг бүхэн хөтөчтэй, 8,8 дагуул цэрэгтэй, хөтчүүд нь миний тэргэн дотор эзэн минь яваа гэж бодож, харж яваа улсууд миний тэргэнд эзэн минь байгаа гэж бодоод давхиад ирсэн. Чингисийн шарилыг авч явсан тэрэгний дугуй нь салаад саатсан гэж ярьдаг.
Гэвч аль тэргэнд авч явсан, тэр тэрэгнүүдэд байсан ч юм уу? үгүй ч юм уу?. Олон хүн байж, нууцлагдах ёстой. 50 гаруй дүнзэн байшин бэлдчихсэн байсан.Голд нь тавыг бариад, бусдыг нь тойруулан, тэвхнүүд хийн, тэнд оршуулан, олон адуу явуулж мэдэгдэхгүй болгосон. Түүнээс хойш хэн ч мэдэхгүй эзэн минь уул боллоо гэж төгсгөсөн. Ингээд Чингисийг оршуулсны дараа хаан хэрэгтэй болсон бөгөөд Өгөдэйг хаан ширээнд суулгах гэж Хуралдай хуралдсан.Өгөдэй хаан болохгүй гэж зүтгээд 50 хонож байж, Өгөдэйг хаан ширээнд залсан. Өгөдэйн хийсэн гавьяа нь Цагаадай болон Зүчийн улс руу өртөө тавьсан. Өгөдэй хаан тэнгэрт хальсан. Түүний дараа Аригбөх би гэж гарч ирсэн.
Өгөдэйн төлөө Тулуй өөрийн амийг золиосолсон учраас золиосны шан болж Тулуйн хүүхдүүд хаан болох ёстой гэж Аригбөх гарч ирээд өмнө Хятадад Хубулай гарч ирэн хоорондоо зөрчилдөн Хубулай хаан болсон. Эндээс миний гол тавьсан асуудал гэвэл Хархориноос нийслэлийг Бээжинд нүүлгэсэн явдал. Үүнийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Би үүнийг дэрсэн шаахайны мөрийг холдуулсан гэж үздэг. Хубулай хаан Бээжинд нийслэлээ бий болгоод тэнд Лхагваа ламыг авчирч дөрвөлжин үсэг зохиож, зоос гаргаж, үүнд хамаг хөрөнгөө зарцуулан яадаг билээ гэж бодон олон янзын дүгнэлт гаргасан.
Тэгээд эзэн Чингисийн зургийг зуруулан өөрөө шүлэг бичиж, давааны ард шаазан хотуудыг байгуулсан. Одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Их газрын чулууны цаана Тогоо, Тахил гэж 2 шаазан хот, Эрдэнэдалай суманд бас 1 шаазан хот бий. Өмнөөс хойшоо давааны арын Монголчуудад худалдаа бий болгосон. Торгоны замаар худалдааг хөгжүүлсэн. Хамгийн сүүлд Японд дайн хийж, хүмүүстэйгээ хамт нас барсан. Хубулайн дараа хэд хэдэн хаад авч байснаас Тогоонтөмөр хаадын сүүлийг мушгисан хүн. Бослого гарахад Тогоонтөмөр бүх хаадынхаа зургийг аваад наашаа оргосон. Ганцаараа яваагүй. Өвөрмонголын Инчанд ирэхдээ 10000 цэрэгтэй байсан.Цаадуул нь нэг нь 20000, нөгөө нь 10000 цэрэгтэй байсан учраас омог зориг нь хөдөлдөг юм байгаа биз эргээд Сүн улс дайрсан чинь хүч нь мөхөстөж, наашаа Ширийн чулуунд ирсэн.

Цаанаас хөөж явсан хүмүүс нь Ширийн чулуу,Бүсийн чулууг хараад их Монголын цэрэг байна гээд буцаад явчихсан домог байдаг. Бүсийн чулууны ард Тогоонтөмөрийн балгас гээд олон байшин байдаг. Олон байшин барьж суусан. Учир нь сүүлд 1691 онд халхын баруун замын дунд хошуу байгуулахад энд дан Боржигончууд орсон байдаг.
Сур: Боржигончуудын тухай зохиолд дурдагдсан байдаг энэ талаар дэлгэрүүлэн ярина уу?
Монгол даяар байгаа Боржигончуудыг хөөж авчирч суулгаагүй. Яагаад Боржигончууд бөөгнөрсөн гэвэл Тогоонтөмөрийн хишигтнүүд 10000 хүн Бүсийн чулуунаас хойш нутаглаж байжээ. Бүсийн чулуунаас хойш Боржигон хошууны нутаг багтана. Энд хэдэн зуун жил болсон хүмүүс дан Боржигончууд байсан учир Энх-Амгалан хааныг Боржигон хошууг байгуулсан гэж бодон 4-р дэвтрээ эндээс үндэслэн "Чойрын Богд” гэж нэрлэсэн.
4-р дэвтэрт Хаваннагваралын тууж, Шар баатар, Хатанбүүвэй баатрын тууж гэсэн адилхан сэдэвтэй зохиолууд байдаг. Боржигон хошууны ноён Ойрадын Зодов ноёныд зарцлагдаж байгаад тэндээс хүү нь Хувнагварал нэртэйгээр оргож, Ванпил гэдэг нэртэй ноён болсон домогтой 3 зохиол байдаг. Тэр 3 зохиолыг эхэнд нь аван дараа нь Боржигодын түүхийг оруулж, тэр дундаас өвгөн ноён гэж алдаршсан Цэрэнсэндэвийн талаар, 8-р Богдыг төвдөөс залж ирэх гэх ч юм уу? 8-р богд Боржигон хошууны наадамд ирж байгаа ч юм уу?. Бор гэдэг хүний бор морийг уралдуулаагүй учир шалтгаан ч гэх юм уу? эсвэв Богдод мөргөх гэж ирсэн чавганцыг мөргүүлсэн гэх мэт.
Цэрэнсэндэв ноёны өөрийнх нь дүрийг тодотгосон үйл явдлыг оруулж өгсөн. Цэрэнсэндэв ноёны хүү Эмгэндорж засаг бээлийг хүлээж аваад хоёрхон жил болоод өнгөрсөн. Алтан ургийн биш Гомбосүрэн ноён болсон. Үүнийг юутай холбосон бэ гэвэл алтан ураг тасарлаа гэсэн санааг зангидаж өгөөд Боржигон хошууг байгуулсан.
Гомбосүрэн ноёныг зүүн талаас нь Дугаржав, баруун талаас нь Барон Унгерн Чойрын хийд рүү дайрч орж, цэргүүдийг хөөж явуулсан. Тэр хооронд Гомбосүрэн ноён Бээжинд баригдаж очоод, буцаж ирэхэд нь ардын засаг гарчихсан хошууны захирагч бол гэхэд нь “Би сурсан мэдсэнээр хомс,угсаа залгамжлан энэ албыг хашиж байсан.
Эрдэм боловсролтой хүнээр энэ хошууг захируулж өгнө үү?” гэж гуйсан. Тэгээд өөр хүнээр захируулсан тухай, Чойрын Богд уул,тэнд байдаг түүх дурсгалт газрууд, уулынхаа домгоор сүүлийн ботийг хийсэн.Ботио нийтлүүлэх санаатай редакцийн шатанд явж байна. Эргээд харах зүйл байгаа, харна. 1 ботид 360 гаруй, сүүлийн ботид 410 шүлэг багтсан. Дан шүлгээр бичсэн. Шүлгээр бичсэний учир нь өмнө нь би яруу найрагч Р.Чойномын 80 насны ойгоор Р.Чойном гэсэн шүлгэн роман бичсэн. Чойномын амьдрал уран бүтээлийг шүлэг. Хүмүүс сайн уншихгүй байна. Нэг шүлэгний төгсгөлд байдаг. Дорноговийн Намжилдорж гэж сайн хүн байсан. Тэр хүн тэндээ байж байгаад л дууссан.Түүний тухай:
Өндөр номны тэднийхэнд
Өрөөсөн шаахай шиг өлийж суулаа
Төр засаг Намжилдоржийг өрөөсөн шаахайны дайтай ч үнэлэхгүй байж байгаад өнгөрүүлсэн гэсэн санааг агуулсан. Шүлэг бүрт тийм санаа байгаа. Хүмүүс тэрийг олж уншихаас залхуурдаг бололтой. Гэхдээ энд тэнд Чойном романаас ишлэл авч байгаатай тааралдаж л байна.
Сур: Шинэ зохиолынхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.

Ш.Шинэбаяр
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen