Мэдлэгт нэмэр болохуй

2019/03/19 176 0
Мэдлэгт нэмэр болохуй

Энэ бол миний ор. Нойр мандтугай гэж ноён Шекспир хэлжээ. Унтах байрлал зөв, ор дэр цэмцгэр ариухан сайхан байхыг хүн бүр эрхэмлэвэл зохилтой. Унтаж амрах нь амьдралын тал цаг хугацааг эрхшээх тул зөв унтаж амрахад ихэд анхаарч хичээнгүйлбэл зохистой. Ор дэр ариун бол бие сэтгэл ариун. Та аль зүг рүү харж унтдаг вэ, өглөө сэрээд бие бүрэн амарсан байдаг уу? Өөрийгээ нэг шинжээрэй. Домч сударт юу гэж өгүүлснийг хуваалцсу. Зөв хооллох, Зөв амьсгалах, Зөв унтаж амрах нь эрүүл оршихуйн гурван тулгуур аж.ЗАЖИЛЖ ИДЭХ, ЗӨВ АМЬСГАЛАХ, УНТАЖ АМРАХ-ыг өөр хэнд өгч боломгүй, зөвхөн өөртөө зориулж байж эрүүл амьдарна гэв. Энэ гурав бол эрүүл амьдрахын хамгийн гол түлхүүр хэмээсэн билээ.
ХООЛЫГ 45 ЗАЖИЛЖ ИДЭХОлон зажилж идэхэд зажлахын тоолонгоор 42 өөр дусал шүлс гарч идэж байгаа хоолыг бүрэн задалж ходоодонд хоол шингэхэд бүрэн бэлдэж өгдөг юм байна. Амны хөндийд байрлах шүлсний булчирхайнуудад үүссэн шүлс 45 удаагийн зажлалтаар бүрэн ялгарч амыг дүүргэснээр эрүү доош унжих, шанаанд сул арьс унжих зэрэг өөрчлөлтийг бүрэн засдаг гэнэ. Хоолыг ингэж зажилж идсэнээр шүүрэл ялгаруулдаг дотоод шүүрлийн бүх булчирхайнуудын өвчлөл үгүй болж эдгэдэг.Жишээ нь: Шүлсний булчирхай, гүйлсэн булчирхай, бамбай булчирхай, сэрээ булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч, төмсөг зэрэг эрхтнүүдийн өвчнөөр өвдөхгүй болох нь. Ер нь идсэн хоолоо шингээж чадахгүй хоолноосоо болж өвдөнө гэдэг нь хүний өөрийн бие махбодийн уургийн бүтцээс өөр бүтэцтэй уургийг сайн зажилж гүйцэд боловсруулалгүй идсэнээс хүнсэлж идсэн амьтаны уургийн мэдээлэл хүний биеийн өөрийн уургийн мэдээлэлтэй тэрсэлдэж өвчин үүсгээд байгаа юм байна. Тиймээс хоолыг бүрэн гүйцэд зажилж, задалж идэхгүй бол ховдогоосоо болж өвдөж байгаагаа мэддэггүй юм байна хүмүүс бид. Мэдээж хоол цай идэж уусан бол аягаа заавал долоож байгаарай. Хоолойны мах хэмээн нэрлэгддэг гүйлсэн булчирхай өвдөж зовоохгүй энгийн хамгийн сайн арга. Хоолой өвдөхгүй бол үе мөч улайж хавдахгүй, мултрахгүй, зүрхэнд гүйлсэн булчирхайн хор нэвчиж шаналгахгүй. Өвчнөөр өвдөхгүй, өвчин туссан ч үтэр хурдан эдгээх аргуудын нэг нь зажилж идэх юм
ЗӨВ АМЬСГАЛАХХүмүүн бид амьсгалах агаарыг уушиг дүүрэн авч чадаагүйгээс болж зах үзүүрийн болон дотор эрхтнүүдийн судсаар урсах цусны эргэлт удаашран сулсаар урсах цусны эсүүд өөр хоорондоо болон ханандаа наалдан удах тусмаа хэсэг газартаа зогсонгишил үүсч тухайн эд эрхтэн тэжээлийн дутагдалд орон өвчилдөг юм байна. Иймээс хамраараа гүн амьсгал авч буцаан хамраараа гүн гаргаж сурвал энэхүү өвчин зовиураар өвчлөхгүй байж бас болдог гэнэ. Анхаарах зүйл нь хамраараа зөвхөн цээж дүүрэн амьсгалж гаргах! Хэвлийгээрээ амьсгалж болдоггүй юм байна. Ингэж зөв амьсгалж сурвал судасны элдэв бөглөрөлт өвчнөөр өвдөхгүй болох нь. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс даруйхан сурмаар санагдлаа. Мэдээж хэрэг амьсгалж буй агаар нь утаагүй цэвэр агаар байх шаадлагатай.ЗӨВ УНТАЖ АМРАХХүн гэдэг амьтны бөөр цахилгаан соронзон хэмийг их мэдэрдэг эрхтэн гэнэ. Тиймээс хүмүүс бид дэлхийн соронзон хэмийн урсгалтай зохицон чанх хойд зүг лүү толгойгоо хандуулан унтаж байвал бөөрний соронзон хэм сэргэж бөөрний өвчнийг илааршуулахад их дэм болдог байна.Монгол ӨвҮг ДээдЭсийн эмнэн домнохуйн арвин мэдлэгээс бүрдэж, Гэрлийн Өргөөнөөс хэвлэгдэж буй "Домчийн Судар"-аас нийтлэв.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen