Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай бурханы оронд заларчээ

2018/12/19 111 0

МЗЭ-ийн шагнал/1972/, МХЗЭ-ийн нэрэмжит/1979/, төрийн шагнал/1988/, Ардын уран зохиолч/1999/
Шаравын Сүрэнжав 1938 оны 3-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төржээ.
1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг тус тус төгсчээ.
1960 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Зохиолчдын эвлэлийн гишүүнд 1966 онд элсчээ. Уурхайчдын Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг. Түүний бичсэн “Ерэн баатрын дууль”, “Шөнө ургасан цэцэг” найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь Гарьд магнай /1983/, “Тод магнай /1990/, “Цэц магнай” /1995/ уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын олон шүлэг, найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан байна
Монголын яруу найргийн нэгэн сайхан од тэнгэртээ хальж, монголчуудад нөхөж баршгүй гарз тохиолоо.
 
Ум сайн амгалан болтугай.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen