Мөнгөн мөрдөстэй хосууд

2018/11/24 81 0
 
“Цагдаа” эмхтгэлийн 2018 оны 3 дугаарын улирлын дугаарын ярилцлага, нийтлэлүүдээс та бүхэндээ цуврал болгон хүргэж байгаа билээ. Сэтгүүлийнхээ “Харих болоогүй аав” буландаа цаг завгүй ажилладаг цагдаагийн алба хаагчдынхаа төлөөллийг урьдаг. Энэ удаа Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Бат-Эрдэнийг онцоллоо.
Баян-Өлгий аймаг казах, урианхай, Дөрвөд, Тува  Баруун монголын олон үндэстэн, ястан оршин суудаг, 24000 гаруй өрх, зуу гаруй хүн амтай, байгалийн үзэсгэлэнт уул ус зохирсон, бахдам түүх соёлтой сайхан нутаг юм. Энэ том аймгийн ард иргэдийн амар амгалангийн манаанд аймгийн цагдаагийн газрын олон үндэстэн ястны төлөөлөл болсон алба хаагчид, өргөсөн тангарагтаа үнэнчээр  ажиллаж байна.  
Дуудлага гарвал зам нь бартаатай, газар нь хол хэдий ч дөрвөн цагийн эргэлтэд мөнх цаст хайрхануудаар хүрээлэгдсэн сүрлэг өндөр хайрхануудын дунд үүргээ гүйцэтгэн сонгосон мэргэжлээрээ мөрдэс нэгтэй, мөрөөдөл зорилго ижилхэн, мөр зэрэгцэн ажиллаж байна. Энэ дугаартаа бид тэднийг нэг аймгийн цагдаагийн газрын  эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Бат-Эрдэнийг онцоллоо.
Эмч болно гэсэн мөрөөдөлтэй дунд сургуулийн сурагч төгсөхдөө бодлоо өөрчлөн цагдаагийн алба хаагч болохоор шийдэж, Монгол-Туркийн хамтарсан сургуульд амжилттай суралцжээ. Ингээд мөрөөдөлдөө хүрэхээр Дотоод хэргийн их сургууль /хуучнаар/-ийг  эрх-зүйч  мэргэжлээр суралцан төгсөөд л аймгийнхаа цагдаагийн газарт дэслэгч цолтой эрүүгийн төлөөлөгчөөр Залуу хүн зөв сэтгэлтэй, хичээл зүтгэлтэй байвал ажил амьдрал тэгш дүүрэн явдаг. Алс баруун хязгаарт амар амгаланг сахиулах үйлсдээ үнэнчээр зүтгэж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон хамтран ажилладаг Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын нэрэмжит шагналуудыг хүртэж, хугацааны өмнө ахлах дэслэгч мөрдэсээ зүүсэн нь бахархмаар санагдлаа. ажиллаж эхлэн олон хэргүүдийг халуун мөрөөр нь илрүүлэн ажилласан байна.
Цагдаагийн албандаа ажиллаж амьдарч, мөн мөрдэс нэгтэй  ханиа  сонгож, хүү  Б.Сүлд нь мэндэлж , амьдралаа  хамтдаа бүтээж, туулж яваа сайхан хосуудын нэг.  Нэг албанд мөрдэс нэгтэй, мөрөөдөл зорилготой биесээ хайрлаж ажиллаж амьдарна гэдэг сайхан хувь тохиол. Хань П.Нарантуяа нь Баян-Өлгий аймаг  дахь Цагдаагийн газарт 2015 онд няраваар томилогдон одоо нягтлан бодогч мэргэжилээрээ, дэслэгч цолтой ажиллаж байна. 
Цагдаагийн ахмад С.Бат-Эрдэнийн гэргий П.Нарантуяа “Хүү Б.Сүлд маань  удахгүй гурван нас хүрнэ. Бид хоёр  хоёулаа урианхай. Баян-Өлгий аймагтаа ажиллаж, амьдарч байгаагаараа бахархдаг. Бид казах хэлийг монгол хэлтэйгээ л адилхан сурахаас гадна зочломтгой найрсаг зан заншилыг нь ч  бас суралцсан даа” гэж инээмсэглэн хэллээ.
Цагдаагийн байгууллагын зүрх, тархи болсон Эрүүгийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа цагдаагийн ахмад С.Бат-Эрдэнэтэй товч ярилцлаа.
-Цагдаагийн албаараа хэрхэн бахархдаг вэ?
Монгол Улс маань хоёр үндэстэнтэй. Нэг нь манай казахын ард түмэн. Та бүхэн маань мэдэх байх Баян-Өлгий аймгийн хүн амын 90% нь казахын ард түмэн. Нутгийн хэл, соёл, ёс заншил, шашинаасаа авхуулаад бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Миний хувьд гэвэл би энэ нутагт төрж өссөн болохоор нутгийн хэл, соёл, ёс заншилыг мэддэг гэж хэлэхэд буруутахгүй байх. 
-Хоёулаа цагдаагийн алба хаагч байхад бахархам сайхан нь юу вэ?
Гэр бүлээрээ цагдаагийн байгууллагадаа ажиллаж, амар тайвныг сахиулах үйлсэд зүтгэж байгаадаа баяртай байдаг. Бид бусдын нэгэн адил ажиллаж, хөдөлмөрлөж яваа залуус. Олон мөрөөдөл бидэнд бий. Мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй сайхнаар төсөөлж явдаг даа.
-Хэргээ илрүүлчихээд санаа сэтгэл амсхийх үе хүн бүхэнд байдаг. Нэг хэрэг илрүүлж байсан дурсамжаа хуваалцна уу?
2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл зургаан сар үргэлжилсэн орон байрны 15 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэг гарсан. Тухайн үед манай эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр ажиллаж байсан юм. Тухайн үед уг этгээд нь дандаа дэлгүүр үйлчилгээний газраар багтай орж, гарахдаа хяналтын камерын хард дискийг аваад явчдаг байлаа. Нэг өдөр тасгийн дарга маань дуудан, матрицийн онолыг ашиглахыг санал болгож байсан юм. Үнэхээр ч тэр матрицийн аргыг ашиглан хэргийг илрүүлэн эрүүгийн цагдаагийн газрын баярын бичгээр шагнуулж байсан юм.
-Таны хэлэх дуртай үг ?
“Одоо хэн байх нь хамаагүй, өмнө нь хэн байснаа бүү март” гэж хэлэх дуртай. Шударга байх зарчмыг баримталдаг.
Эх сурвалж: Ярилцсан, цагдаагийн ахмад Б.Төгсжаргал https://police.gov.mn/
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen