Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 18.6 тэрбум төгрөгийн 62 ажил хийхээр тусгажээ

2019/05/02 15 0

Говьсүмбэр аймаг 2019 оныхоо худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нийт 18.6 тэрбум төгрөгийн өртгөөр  62 ажил хийхээр тусгажээ.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд дугуйн зам, нэгдүгээр сургуулийн биеийн тамирын талбайн тохижилт, орон сууцны тоглоомын талбайн тохижилт, үдэлт угталтын хаалга, “Боржигин” чуулгын гаднах талбайн тохижилтын ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулсан бол зарим төсөл арга хэмжээний тендерийн ажлыг зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
Мөн улсын төсвийн урсгал зардлаар зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах, Политехник коллежийн оюутан суралцагчдын хүнсэнд шаардагдах мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, суралцагчдын хоолонд шаардагдах хуурай хүнс, хүнсний ногоо нийлүүлэх ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулсан аж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen