Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 ажил хийхээр төлөвлөжээ

2019/03/18 111 0

Говьсүмбэр аймаг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт  20 ажлыг 16.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр худалдан авах төлөвлөгөөндөө баталжээ.
Томоохон ажлаас дурдвал Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн ордны зураг төсөл хийх, аймгийн төвийн гэрэлтүүлэг шинэчлэх, шинээр баригдах орон сууцны гаднах шугам сүлжээ, тохижилт, ус зайлуулах системийн зураг төсөв, Сүмбэр суманд ерөнхий боловсролын сургууль байгуулах, Сүмбэр суманд цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих зэрэг хүн ам, нийгмийн үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн аж.
Тус аймаг нь хөгжлийн цогц бодлоготой бөгөөд урт хугацааны хөгжлийн стратегийн  энэхүү зорилтоо 2010-2015 он, 2016-2021 онд хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen