“Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа

2018/10/25 117 0
Монгол Улсын Их Хурлын 2015 онд баталсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 16 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам”-ын 10 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн “Говьсүмбэр аймгийн  эдийн засаг, нийгмийг 2019 онд  хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг  боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.
“Говьсүмбэр аймгийн  эдийн засаг, нийгмийг 2019 онд  хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзамд өргөн барьж, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ нар байлцлаа.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen