Бадархундага нуураас хулгай хийж, гал нээсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

2018/12/19 100 0
 
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг  иргэдийг   буудаж алахыг завдсан хэрэг  өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдөр гарсан. 
Тус хэргийг Д, Т нарын 3 хүн үйлдсэн  байх бөгөөд хохирогч нарыг  ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн гар утас, гэрэл зургын аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркын машин зэргийг ТОЗ-8 маркын галт зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байна.
Дээрх хэргийг прокурор хянаж яллах дүгнэлт үйлдэн Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Отгонтэнгэр хайрханыг сүсэглэн зорьж ирсэн хүмүүс Бадархундага нууранд алт, мөнгөн эдлэлээр өргөл барьц өргөдөг. Үүнд шунасан этгээдүүд ийнхүү Бадар хундага нуурнаас хулгай хийсэн байдаг.
Т.Гэрэл 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen