Говьсүмбэр аймагт дахин 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021/03/25 51 0

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт өчигдөр 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг өнөөдөр 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Мэдээллийн дагуу, тухайн сумдуудын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын жижүүр болон иргэдээс тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эргэн сануулахад, гуравдугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн юм.
Б.Эрдэнэ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл