Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр баталжээ

2021/03/01 290 0

Хөдөлмөрийн зах зээл дэх харилцааг төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран зохицуулдаг Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг албаныхан баталжээ.

Хэлэлцээрийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Гантөмөр, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Ариунааболон холбогдох байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд хамтран баталсан байна.

Хэлэлцээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, цалин хөлс, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудал, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал, хүний хөгжлийг дэмжих зорилго бүхий 60 заалттай аж.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Говьсүмбэр аймагт ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оныхоос 185 буюу 74 орчим хувиар буурсан гэж аймгийн Статистикийн мэдээлэлд дурджээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл