Говьсүмбэр аймагт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

2021/02/14 52 0
Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Говьсүмбэр аймагт гэрийн тусгаарлалтад байсан хүний давтан шинжилгээний хариу хоёрдугаар сарын 12-нд сул эерэг гарчээ. Харин өнөөдөр Улаанбаатарт хийсэн PCR шинжилгээний хариу эерэг гарсан мэдээллийг тус аймгийн Онцгой комисс хүлээн авсан байна. 
Ийнхүү Говьсүмбэр аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлыг Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. 
Тухайн иргэн Улаанбаатар хотод эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, эмчилгээ хийлгээд хоёрдугаар сарын 8-нд Говьсүмбэр аймагт өөрийн унаагаараа очсон. Аймаг руу нэвтрэхэд авсан шинжилгээгээр сөрөг гарсан бөгөөд очсоноосоо хойш халдвар хамгааллын дэглэмээ сахин гэрийн тусгаарлалтад байсан болохыг Аймгийн онцгой комиссын дарга н.Мөнхбат хэлэв. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл