ЭМЯ: 24 цагын дотор 20 хүнээс халдвар илэрч, Говьсүмбэрт шинэ тохиолдол бүртгэгдлээ

2020/11/18 34 0


 Эрүүл мэндийн яамнаас ээлжит  (2020.11.18) 11.00 цагийн мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өчигдөр 17.00 цагаас мэдээлэл хийснээс хойш коронавирусийн халдвар 21 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, батлагдсан тохиолдол 455 боллоо. Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэрт багц халдварууд нэмэгдээд байна" гэлээ. 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 17-нд 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 529 хүн шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрсэн. Ингээд батлагдсан тохиолдол 15 болж байна. 
Сэлэнгэ аймагт 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр 6 хүнээс халдвар илэрч, Сэлэнгэд батлагдсан тохиолдол 10 боллоо. 
Говьсүмбэрт цуглуулсан сорьцноос шинжилгээ хийхэд 1 хүнээс халдвар илэрлээ. Ингээд дотоодод халдвар авсан тохиолдол 30 болж байна. Төмөр замын дагуу амьдарч байгаа иргэдийн халдварын шинжилгээ өгөхийг шаардаж байна. Хамгийн гол нь маскаа сайн зүүх хэрэгтэй байна" гэлээ.  
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл