Говьсүмбэр аймагт коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр гарчээ

2020/09/28 61 0

Аймаг орон нутгийн түвшинд коронавирусийн халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн  гуравдахь шатны үнэлгээг хийлээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчидтай хамтран үнэлгээг Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийсэн бөгөөд коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх “өндөр” гэж тодорхойлогджээ.

Түргэвчилсэн үнэлгээний дүн болон эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг гаргаж аймгийн Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл