Говьсүмбэр аймгийн харьяат иргэн Мөнгөн ус худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ

2020/09/04 40 0


Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны тус аймгийн төв Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг Экологийн Цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
 
Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл