ОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2020/08/04 49 0

Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн ЗДТГазрын ХОХБТХэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батцэцэг нар 8 дугаар сарын 3-ны өдөр улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.
Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, аймгийн төвийн авто зам, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компаний удирдлага, инженер техникийн ажилчдын санал бодлыг сонсон, ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгүүлж цаг хугацаанд ашиглалтанд оруулахад орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажиллахыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдээс хүслээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл