Хүүхдийн 100000 ба Муухай архичин Монгол

2020/05/13 34 0

Өглөө чихэндээ ч итгэмээргүй муухай зүйл сонсосноо доор сийрүүлье. Нисэхийн тойрог дээр байдаг жижиг хүнсний мухлаг ажилуулдаг танил эгч маань ийн хүүрнэв.
Хүнсний мухлагийн худалдагч эгч мухлагаа сахиж хоноод унтаж байтал үүрээр 6 цагийн үед хаалгыг нь хүмүүс хүчтэй нүдэн сэрээв. Айх гайхах зэрэгцэн очиж үүдээ нээтэл 4. 5 тай болов уу гэмээр хүүхэд дагуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр "эгчээ танай түц ажиллаж байна уу, орж дулаацья бас юм авч идье" гэсээр гурван ядарсан хөлдөх шахсан хүмүүс зогсож байж. Худалдагч эгч оруулаад халуун уух зүйл өгөнгөө "хар өглөөгүүр хаанаас юу хийж яваа улс вэ" гэж асуутал, аав нь бололтой эр хээвнэг хөхрөнгөө "өчигдөр хүүхдийн цалин / нөгөө хүүхдийн 70000₮ / буугаад. Өлзийт хороололд байдаг найзындаа гэр бүлээрээ идэж уух юм авч очиж шөнөжин архидаад шөнө нь гэрээс нь хөөгдөөд хаа байсан Өлзийт тосгоноос 22км шөнийн хүйтэнд бага насны хүүхдээ дагуулаад явган алхаж ирсэн нь энэ. Нэгч машин авсангүй пи...а" нтр гэсээр хуучилжээ.
Бас болоогүй эх нь бололтой хүүхэн "эгчээ танайх пиво зардаг уу" гэж асуутал хүүхэд нь өлсөөд байна гэж шалгаасаар идэх зүйл авч идсэн байгаа юм. Ийнхүү нөхөр учир байдлаа бахдалтай нь аргагүй хүүрнээд дууссаны дараа эхнэртээ хандан "одоо хүүгийн цалингаас мөнгө үлдэсэн үү? би ядраад байна ойр буудал байвал гурвуулаа орж унтъя" гэж эхнэртээ санал болгосон болгож. Эхнэр нь "мөнгө үлдээгүй яармагт эгчийнд очиж унтъя" гэтэл нөхөр нь "яршиг дахиж эрүүлжүүлэхэд орохын нэмэр" хэмээн цухалдсаар эхнэр нөхөр хоёрын яриа төгсөв.
Энэ яриаг сонссон мухлагын эгч нялх балчир хүүхдээ дагуулан хар шөнөөр айл хэсэн хүүхдийнхээ мөнгөөр архидаж, хүүхдээ хөлдөөж алахаас наагуур явсан гэр бүлийн эр эм хоёрт гол нь харлан гомдсноо өгүүлсэн. Ингээд уур нь хүрсэн эгч хэдэн үг загнах,  захихын хоорондуур хэлээд явуулсан байгаа юм.
Энэ явдлаас харахад Монголчуудын ухамсур сэтгэхүйн асар их доройтолд орсныг илтгэнэ. Үнэхээр аймшиг. Ийм аэцэцг эхтэй хүүхдийн ирээдүй ямар байх нь ойлгомжтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амласан 100 000 төгрөг энэ мэт хичнээн архичингийн ходоодыг цэнэглэх бол гэхээс сэтргэл эмзэглэж байгаагаа нуух юун. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen