2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019/08/31 213 0



2019-2020 оны хичээлийн шинэ жилийн багш нарын бага хурал 2019.08.26 –ний өдөр Боржигин чуулгад зохион байгууллаа. Бага хуралд аймгийн бүх сургууль,цэцэрлэг, ПТК –ын 330 удирдах ажилтан, багш нар оролцсон. Тус хурлаар

• 2018-2019 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт

• ЭЕШ- ын мэдээ, тайлан

• Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй аюулгүй байдлын талаарх мэдээлэл

• Сургуулийн орчин дахь цогц аюулгүй байдал

• Багшийн ёс зүйн асуудал,Цахим орчин дахь багшийн ёс зүй, хандлага

• 2019-2020 оны хичээлийн жилийн зорилт дэвшүүлэн хэлэлцсэн.

Бага хуралд УИХ –ын гишүүн Г.Мөнхцэцэг,Аймгийн засаг дарга Г.Батсуурь, Аймгийн засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, НБХ –ийн дарга С.Уранцэцэг, Сүмбэр сумын орлогч дарга Н.Хишигдорж нар оролцож, орон нутгийн боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг хийлээ.

2018-2019 оны хичээлийн жилд ЭЕШ –ын дундаж оноо улсын дунджаас давсан, сурагчид нь улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан 21 багш, Шивээговь сумын 3 дугаар сургууль, Сүмбэр сумын 2 дугаар сургуулийг урамшуулсан.

Аймаг, сумын засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ОНХСан болон “Эх соёл- Их үндэс“ хөтөлбөрөөр аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд компьютер, тоног төхөөрөмж, байгалийн ухааны кабинет, монгол, англи хэлний кабинет, монгол зан заншлын өргөөгөөр хөрөнгө оруулалт хийжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen