Аймгийн Прокурорын газраас Хаялага нуурын эрэг орчим иргэдэд зориулсан анхааруулга, мэдээллийн самбар байрлууллаа

2018/10/24 199 0
http://govisumber.gov.mn/wp-content/uploads/2018/10/received_937286896472360.jpeg
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас иргэдийн аюулгүй байдал, үер усны гамшиг, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран иргэдийн амралт чөлөөт цагаа ихээр өнгөрүүлдэг “Хаялага” нуурын эргээр анхааруулах самбар 6 ширхэгийг байрлууллаа.
Иргэд та бүхэн гол усанд ойрхон газарт амарч байгаа бол сонор сэрэмжтэй байж “Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ус руу орохгүй байх, үр хүүхддээ тавих хяналтаа сайжруулах ганцааранг нь ус руу оруулахгүй байх” зэргээр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Аймгийн прокурорын газар, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс “Хаялга” нуурын эрэг орчмоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй нуурын ойр орчимд орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нууранд орохгүй байх, анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх мэдээлэл бүхий самбар байрлуулах “Challenge”-д аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгуллагуудыг Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээ биелүүлэн нэгдэхийг уриалж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen