Бэлэн гоймонд дуртай хүмүүс нэг уншаад үзээрэй.

2018/12/04 297 0
Хямдхан, амттай, цаг хугацаа хэмнэдэг хатааж бэлтгэсэн олон янзын амттай бэлэн гоймон нь дэлхий нийтийн хүнсний хэрэглээнд том байр суурь эзлээд байгаа юм. Тухайлбал, дэлхийн 52 улсад жил бүр 100 тэрбум орчим бэлэн гоймон худалдаалагдаж байгаа бөгөөд БНХАУ, Индонез, БНСУ зэрэг Өмнөд Азийн орнууд бэлэн гоймонгийн хэрэглээгээр тэргүүлдэг аж. Мэргэжилтнүүдийн өгүүлж буйгаар хатааж, бэлтгэсэн гоймон, тос, ногоо, амтлагч  бүхий бэлэн гоймонг өдрийн хоол болгон хэрэглэх нь хүний биед шаардлагатай амин дэм, илчлэг, уураг, витамины хэрэглээг огт хангаж чадахгүй юм.
Хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан Харвард, Бэйлор их сургуулийн эрдэмтэд бэлэн гоймон  идэх үед хүний биед ямар өөрчлөлт үзүүлдэг болохыг судалжээ. Судлаачдын үзэж буйгаар бэлэн гоймон нь зүрх судасны өвчин, ходоодны шарх, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Судалгааг бэлэн гоймонг өдөр тутмын хүнсэндээ өргөн хэрэглэдэг БНСУ-ыг сонгон авч, 19-64 насны 11 мянган хүнд хийжээ. Ингэхдээ эдгээр иргэдийн амьдралын хэмнэл, хэрэглэдэг хоол хүнсийг судалсан байна. Судалгааны үр дүнд бэлэн гоймонг өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд бодисын солилцооны хам шинж өвчний өндөр эрсдэл үүсдэг болохыг олж тогтоожээ. Бодисын солилцооны хам шинж нь цусан дахь сахар, цусны даралт ихсэх гол шалтгаан болдог учир чихрийн шижин, цус харвалт, зүрх судасны өвчний эх  болдог аж.
Эдгээр эрсдэлийг үүсгэдэг бодисыг гурилан гидрокинон (TBHQ) гэдэг бөгөөд уг бүтээгдэхүүнийг бэлэн гоймонг хатааж бэлтгэн, хадгалах хугацааг уртасгахад ашигладаг байна.
Түүнчлэн бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэгч бодисууд илэрч байсан тохиолдол ч хэд хэд байдаг юм. Тухайлбал, Энэтхэг улсад худалдаалагдаж байсан АНУ-ын Nestle үйлдвэрийн Maggi брэндийн бэлэн гоймонгоос хэвийн хэмжээнээс долоо дахин их хар тугалга илэрлч байсан юм. Энэтхэг улсаас тус брэндийн есөн нэр төрлийн гоймонг худалдаалахыг хориглож, “Хүнсэнд хэрэглэхэд аюултай” жагсаалтад оруулжээ.
Мөн БНСУ-ын Хүнс, Эмийн Хороо (KFDA) 2012 онд Nong Shim компанийн зургаан төрлийн бэлэн гоймонгоос Benzopyrene хэмээх хорт хавдрын үүсгэгч бодис илэрч байсан юм. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Nong Shim  компани дотоод болон гадаадаас их хэмжээний бүтээгдэхүүнийг эргүүлэн татаж байсан юм.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen