ЭМЯ: Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийн 0.44% нь коронавирусийн халдвар авсан

2021/05/24 163 0
 
Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран оролцон вакцинтай холбоотой мэдээллүүдийг өглөө.Дархлаа судлаач, доктор Д.Мандахнаран "Дэлхийн улс орнууд вакцинтай холбоотой мэдээллээ ил тод зарлаж байгаа. Вакцинжуулалт нь ид өрнөж буй АНУ-ын мэдээллийг авч үзье. Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв тавдугаар сарын 17-нд 123 сая хүнд коронавирусийн халдварын эсрэг вакцин хийгээд байгаа тухайгаа мэдээлсэн.
Одоогоор вакцин хийлгээд буй 123 сая хүнээс 1,949 нь өвчилсөн. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа вакцин үр дүнгийнхээ хэмжээнд байгаа тул санаа зовох хэрэггүй гэж байгаа юм. АНУ өөрийн иргэдээ вакцинжуулахдаа Pfizer, Moderna, Jonhson&Jonhson компанийн үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байгаа.
Вакцин үйлдвэрлэгч нар
  1. Вакцин тариулсан хүмүүсээс маш цөөхөн нь өвчлөх магадлалтай
  2. Вакцин тариулаад халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хөнгөн өвчилдөг гэдгийг хэлж байгаа.
Дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа нь Израил улс. Харин хөгжиж буй орнууд дундаа манай улс тэргүүлж буй. Хөгжиж буй орнуудад нийт вакцины 0.3% нь оногдож байгаа бөгөөд хөгжсөн, эдийн засгийн боломжтой улс орнууд вакциныг хамж авч байгаа гэх шүүмжлэл ил тодоор өрнөсөн. Иймд хөгжиж буй болон буурай орнуудад вакциныг хэрхэн хүртээмжтэй хуваарилах, КОВАКС хөтөлбөрт яаж хамруулах вэ зэрэг нь томоохон асуудал болж байна" гэсэн юм.
Манай улсын хувьд коронавирусийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд 770 гаруй мянган хүн хамрагдсанаас 0.44% нь коронавирусийн халдвар авчээ.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл