"Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалт Говьсүмбэр аймагт эхэллээ

2021/04/06 303 0


“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажил дөрөвдүгээр сарын 4-нд Говьсүмбэр аймагт эхэллээ. Эхний удаа 1363 тун вакциныг халдварын эрсдэл бүхий обьектод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, багш нар, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудад хийж буй юм. Вакцины хангалтын дагуу Говьсүмбэр аймгийн нийт хүн амын 60 хувийг тодорхой үе шаттайгаар хамруулахаар төлөвлөжээ. Вакцинд хамрагдсаны дараа тухайн хүний бүртгэлтэй утсанд дараагийн тунд хамруулах мэдээлэл мессежээр ирэх бөгөөд эхний тун хийлгэснээс хойш  28 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх аж.
Эмийн харшилтай хүмүүс энэ вакцинд хамрагдаж болохгүй гэж албаныхан зөвлөж байна. Эл вакцин нь БНХАУ-аас нийлүүлж байгаа “Синофарм” компанийн гарган авсан вакцин юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл