Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ

2020/03/28 132 0

Хачигт халдвар өвчний улиралчлал эхэлж байгаатай холбоотойгоор хачигт халдвараас сэргийлэх талаар ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
  • Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх
  • Халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачгийг зайлуулах
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх,
  • Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед хачигт хазуулахаас сэргийлэх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх
  • Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
ХАЧИГТ ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД АВАХ АНХНЫ АРГА ХЭМЖЭЭ
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигыг болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах
  • Хачигны тос түрхэх
  • Хачиг хазсан газрыг спирт эсвэл тамедины уусмалаар арчих
  • Хүйтэн жин тавих
  • Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Da5Hf84U8AAdI5J Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ
 small-logo Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen