Үүргэвчтэй аялал хийхэд хамгийн хямд Азийн 8 хот

2019/04/27 360 0

Урин дулаан цаг ирж хүн бүхэн л үүргэвчээ аваад хаашаа ч юм аялмаар санагдаж байгаа байх. “NEWS АГЕНТЛАГ” долоо хоног бүрийн Бямба гаригт хүргэдэг “Сонирхолтой газарзүй” булангаараа “Price of traveler” сайтаас гаргасан “Үүргэвтэй аялал хийхэд хамгийн хямд Азийн 8 хот”-ын жагсаалтыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг “Price of traveler” сайт гаргахдаа буудаллах газрын үнэ, нийтийн тээвэр, хоол ундны үнэ, очоод үзэж болох алдартай газрууд, үзвэр үйлчилгээний зардал зэргийг тооцоолсний эцэст гаргажээ.

ХАНОЙ, ВЬЕТНАМ

Өмнө нь Францын колони байсан уг хот нь үүргэвчтэй аялагчид аялахад хамгийн хямд хотоор шалгарчээ. Хотын хаа ч явсан тааралдах хуванцар сандалтай задгай кафед нутгийн иргэдтэй зэрэгцэн сууж байхдаа дэлхийн хамгийн хямд Биа Хой шар айргийг амтлах боломжтой.

Мөнгөн тэмдэгт: Вьетнам дон
Хамгийн хямд буудал: “Chien Hostel” нэг шөнө нь 92,771 дон
Нийтийн тээвэр: 50,000 дон
Хоол: Ойролцоогоор 201,000 дон
Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 60,000 дон
Заавал үзэх газрууд: 20,000 дон
Нэг өдрийн төсөв: 424,371 дон буюу 18,29 ам.доллар

ХО ШИ МИН, ВЬЕТНАМ

Вьетнамын томоохон хотуудын нэг. Зочид буудал, хоол унд нь Вьетнамын бусад хотуудаас бага зэрэг үнэтэй байдаг ч дэлхийн хотуудтай харьцуулбал маш хямд.

Мөнгөн тэмдэгт: Вьетнам дон
Хамгийн хямд буудал: “Vietnam Guide Home” нэг шөнө нь 104,000 дон
Нийтийн тээвэр: 50,000 дон
Хоол: Ойролцоогоор 207,600 дон
Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 60,000 дон
Заавал үзэх газрууд: 30,000 дон
Нэг өдрийн төсөв: 451,744 дон буюу 19,47 ам.доллар

ВИЕНТИЕН, ЛАОС

Далайд гарцгүй Лаос улс нь гайхалтай соёл иргэншил, хямд өртөгөөрөө жуулчдыг татдаг. Голын эрэг дээр орших Лаосын нийслэл Виентиен хот нь орчин үеийн соёлтой хөл нйилүүлэхээр хурдтай хөгжиж буй хотуудын нэг.

Мөнгөн тэмдэгт: Лаос кип
Хамгийн хямд буудал: “Dream Home Hostel” нэг шөнө нь 45,374 кип
Нийтийн тээвэр: 20,000 кип
Хоол: Ойролцоогоор 62,400 кип
Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 30,000 кип
Заавал үзэх газрууд: 10,000 кип
Нэг өдрийн төсөв: 167,744 кип буюу 19,62 ам.доллар

ЯНГОН, МЬЯНМАР

Энэ улсад таван жилийн өмнөөс л аялал жуулчлал нээлттэй болсон. Тухайн үед үүргэвчтэй аялагчид хоноглочих дэн буудал ч бараг байхгүй, дээр нь юмны үнэ их өндөр байсан. Харин одоо бол энэ бүхэн өөрчлөгдөж, аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөөн ч ихэссэн тул юмны үнэ хямд болсон.

Мөнгөн тэмдэгт: Мьянмар кят
Хамгийн хямд буудал: “Shwe Yo Vintage Hostel” нэг шөнө нь 8,383 кят
Нийтийн тээвэр: 1,000 кят
Хоол: Ойролцоогоор 10,920 кят
Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 3,600 кят
Заавал үзэх газрууд: 6,500 кят
Нэг өдрийн төсөв: 30,403 кят буюу 19,92 ам.доллар

ЧИАНГ МАЙ, ТАЙЛАНД

Тайландын умард нутгийн нийслэл гэддэг Чианг Май хот нь жуулчдын хамгийн хээр очдог газруудын нэг. Эртний сүм хийдүүд, хана хэрмээр хүрээлэгдсэн Чианг Май хот Бангкогийн бодвол маш хямд өртөгтэй.

Мөнгөн тэмдэгт: Тайланд бат
Хамгийн хямд буудал: “Mapping Hostel ” нэг шөнө нь 99 бат
Нийтийн тээвэр: 40 бат
Хоол: Ойролцоогоор 198 бат
Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 210 бат
Заавал үзэх газрууд: 100 бат
Нэг өдрийн төсөв: 617 бат буюу 20,28 ам.доллар

ПОХАРА, НЕПАЛ

Гималайн нуруунд орших Непал улс нь онгон зэлүүд байгаль, Гималайн нурууны өндөр цавчим уулсуудаар алдартай. Хөтөчтэй аялалууд нь маш үнэтэй. Тиймээс өөрөө бие даан аялах, олон хоногоор буудаллахад маш хямд газар.

Мөнгөн тэмдэгт: Непал рупи
Хамгийн хямд буудал: “Pushkar Backpackers Hostel Pokhara” нэг шөнө нь 411 бат
Нийтийн тээвэр: 100 бат
Хоол: Ойролцоогоор 804 бат
Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 900 бат
Заавал үзэх газрууд: 100 бат
Нэг өдрийн төсөв: 2,315 бат буюу 20,54 ам.доллар

ХОЙ АН, ВЬЕТНАМ

Хой Ан хот нь Хятад хэв маягийн загас агнуурын тосгоноороо алдартай. Хоол унд хямд, дэн буудлууд, олон тасалгаа бүхий нийтийн байрнууд гээд хямдхан хоноглох газар ихтэйн дээр гар урлал маш хямд байдаг аж.

 Мөнгөн тэмдэгт: Вьетнам дон
Хамгийн хямд буудал: “Hoa Binh Hostel” нэг шөнө нь 115,970 дон
Нийтийн тээвэр: 50,000 дон
Хоол: Ойролцоогоор 198,000 дон
Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 48,000 дон
Заавал үзэх газрууд: 80,000 дон
Нэг өдрийн төсөв: 491,970 дон буюу 21,21 ам.доллар

ШИНЭ ДЕЛИ, ЭНЭТХЭГ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотыг мэдэхгүй хүн бараг үгүй. Барууны хэв маягийн зочид буудлууд үнэтэй байдаг ч сайн хайвал хямд дэн буудлууд их байдаг. Тиймээс буудлаа захилахдаа хянамгай байх хэрэгтэй. Гудамжны хоолууд маш хямд байдаг.

Мөнгөн тэмдэгт: Энэтхэг рупи

Хамгийн хямд буудал: “Joey’s Hostel New Delhi” нэг шөнө нь 421 бат

Нийтийн тээвэр: 40 рупи

Хоол: Ойролцоогоор 516 рупи

Уух зүйл, үзвэр үйлчилгээ: 360 рупи

Заавал үзэх газрууд:250 рупи

Нэг өдрийн төсөв: 1,587 рупи буюу 22,54 ам.доллар

Н.АМГАЛАНТУУЛ, ЭХ СУРВАЛЖ: NNEWS.MN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл