“ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН”-ЫГ ЗАЛСАН АЙЛД ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ АМИРЛАЖ, ХҮН ЗОН ОЛОН ЭВТЭЙ БАЙЫХЫГ БИЛЭГДДЭГ

2019/04/26 181 0
“Эвтэй дөрвөн амьтан”-ыг залсан орон газар, айл өрхөд өлзийт сайн бүхэн түгэн дэлгэрч, хур бороо цагтаа бууж, байгаль дэлхий үр өгөөжөө хайрлаж, хэрүүл тэмцэл амирлаж, хүн зон олон эвтэй найртай, амгалан сайн бүхэн гардаг эрдэмтэй юм
Бурханы шашны “Винайн дуртгалын шүтээн” хэмээх номонд егүүлснээр Эвтэй дөрвөн амьтны домог түүхийг Бурхан багшийн урьдын нэгэн төрөлд хамаарагдах бөгөөд Заан нь Бурхан багшийн шавь Анандын урьд төрлүүдийн нэгэн төрөл, мич нь хутагт Монголживүгийн урьд төрөл, туулай нь хутагт Шаривүгийн урьд төрөл, Шувуу нь Бурхан багшийн урьдын нэгэн төрөл байжээ.
Эдгээр дөрвөн амьтан нь бие биенимгээ хүндлэн дээдэлж, элгэмсэг дотно нөхөрлөж нэг нэгнийгээ дээш ачлан өргөснөөр дүрслэсэн байдаг нь нэгэн удаа Их заан нь: “Намайг анх энд ирэхэд Нягордын (Үр жимс сайт модны нэр) энэ сагалгар мод надтай чацуу байсан” хэмээсэнд мич бээр: “Намайг бага байхад энэ мод миний биетэй чацуу байсандаа” гэхэд харин туулай энэ хэд яавчиг надаас дүү гэж бодоод “Би энэ модны навчин дээр тогтсон шүүдрийн усыг хэлээрээ долоодог байсан” хэмээсэнд шувуу: “Би энэ модны үрийг анх суулгаж байсан” гэсэнд хамгийн ахмад нь тагтаа дараа нь туулай дараа нь мич хамгийн дүү нь хүчит заан байсан учир насны эрэмбээр ахмадаа хамгийн дээр өргөн хүндэлсэнд шувуу өгүүлрүүн: “Би одооноос эхлэн өт хорхойны язгуурын амьтдыг хөнөөлгүй амь таслахыг тэвчих болно” гэхэд туулай: “Би хулгай хийхийг тэвчнэ” гэсэнд мич: “Би худал хэлэхийг тэвчнэ” хэмээсэнд Заан Би архи дарс ба ёс бусын зүйлсийг тэвчнэ хэмээн тэдгээр 5 зүйл гэмийг цээрэлсэнд олон язгуурын амьтад цуглан басхүү тэр 5 нүглийг цээрэлцгээсний шалтгаанаар орон тэнд аз жаргалаар дүүрэн, залуус нь өтгөс буурлаа хүндлэн дээдэлж эв найрамдалтай жаргалтай сайхан болцгоосон гэдэг.
Эрт дээр үеэс эхпэн Түвд, Монголын ард түмний дунд Эвтэй дөрвөн амьтны зураг хөрөг байгаа тэр газар өвчин зовлонгүй аз жаргалтай, хэрүүл тэмцэлгүй эв найрамдалтай байлгах билэг дэмбэрэлтэй хэмээн гэр орондоо залдаг уламжлалтай байжээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen