ГЭР БҮЛД СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ДАРВАЛ ТАРГАЛАЛТ ҮҮСДЭГ

2019/03/02 128 0
Калифорнийн эрдэмтэд 20 жилийн турш гэр бүлийн 100 орчим хосыг ажиглаж, нэгэн хачирхалтай дүгнэлтэд хүрчээ.
Та хэзээ нэгэн цагт эмнэлгийн картан дээрх мэдээлэл гэр бүлийн амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байдгаас шалтгаалдаг гэж бодож байсан уу? Тэгвэл Калифорнийн эрдэмтэд үнэхээр тийм байх боломжтой гэж үзэж байна.
Тэгвэл таргалалт, хорт хавдар, цусны даралт ихдэх зэрэг асуудал гэр бүл доторх хайр дурлалын харилцаатай ихэд холбоотой аж.
Туршилтад оролцогчид 5 жил тутамд нэг удаа эмнэлгийн шинжилгээнд хамрагдаж, мөн төдий хугацаанд сэтгэл зүйч эмчид үзүүлж, ойрын үед үүссэн хэрүүл маргаан, зөрчил, үл ойлголцлынхоо талаар ярьжээ. Ингээд мэргэжилтнүүд хос бүрийн өвчний түүхийг гэр бүлийн харилцаатай нь харьцуулаад ийм дүгнэлт гаргасан байна.
-Гэр бүл нь хэрүүл шуугиантай байвал зүрх, судасны системийн өвчин эрс нэмэгддэг.
-Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахгүй, нууцлаг байх нь таргалалт үүсгэдэг бөгөөд нуруу, хүзүүний асуудалтай болгодог байна.
-Хэтэрхий түрэмгий, тэсэрсэн ууртай, уйлах нь ихэссэн үед эрчүүд, эмэгтэйчүүд даралт ихтэй болдог.
Ер нь гомдлоо нууж, ойр дотны хүнээсээ өс хонзон авахыг хүсэх нь хамгийн аюултай гэнэ. Энэ нь ямар ч хүнийг ухаангүй болгодог төдийгүй хорт хавдрын эс бий болоход нөлөөлдөг байна.
Харин хайр, аз жаргалтай амьдралд дээр дурьдагдсан бүх асуудлаас амархан ангижирч болдог гэнэ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen