COVID-19 халдвар авсан хүнд ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

2020/03/10 156 0

Шинэ коронавирусийн халдвар авсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар ЭМЯ-наас дараах мэдээллийг өглөө.
Халдвар авсан хүмүүст илэрсэн нийтлэг шинж тэмдэг:
  • 88 хувьд халуурах
  • 68 хувьд хуурай ханиалгах
  • 33 хувьд цэр гарах
  • 18 хувьд нь амьсгал давчдах 
COVID-19 халдварын нас баралтын түвшин:
  • Хавдартай хүмүүст 7.6
  • Амьсгалын замын архаг өвчтэй хүнд 8.0
  • Артерийн даралт ихсэх өвчтэй хүнд 8.4
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүст 9.2 хувьтай байгаа бол
  • Зүрх судасны өвчтэй хүмүүсийн хувьд нас баралтын түвшин хамгийн өндөр буюу 13.2 хувь байна.
Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?
  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах
  • Гараа савандаж сайтар угаах
  • Халуун, бүлээн шингэн ихээр уух
  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
  • Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Бухимдахгүй тайван байх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яамскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen